Мэдээ2 цаг 32 минутын өмнө
Мэдээ2 цаг 32 минутын өмнө
Бразилийн Амазон мөрний мөнх ногоон ширэнгэд тусгаарлагдан амьдардаг Ава омгийн 20 орчим иргэд өнгөрсөн даваа гарагт ширэнгээсээ гарч ирж, Засгийн газраас хоол хүнсний тусламж гуйжээ.
Засгийн газар буюу орон нутаг, холбогдох байгууллагын удирдлагууд тэдний хүсэлтийг биелүүлж, ширэнгэ рүү нь буцаасан байна.

Авачууд нь маш чадварлаг ан хийдэг, дайчин омог ч нутаг дэвсгэр нь улам бүр эзлэгдэж байгаатай холбоотойгоор хоол хүнсний дутагдалд орсон юм байна. Сүүлийн жилүүдэд хууль бус мод бэлтгэгчид, анчид, мал аж ахуй эрхлэгчид Ава омгийн нутаг болох Арарибоя гэдэг газар руу шахсаар маш ойрхон ирсэн бөгөөд “Survival international” олон улсын байгууллага 2012-2014 онд ава омгийг хамгаалах кампанит ажил явуулж, "Дэлхийн хамгийн их аюулд өртсөн овог аймаг" гэгдэж байсан түүхтэй. Өнгөрсөн даваа гарагийн үйл явдлаас харахад тэдний нөхцөл байдал улам дордсон нь тодорхой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 13, 2026

November 12, 2026

November 9, 2026