Мэдээ16 цаг 23 минутын өмнө
Мэдээ16 цаг 23 минутын өмнө
Энэ сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ОХУ-ын арми Украины цэргийн агуулах, цэргийн үйлдвэрийн байгууламж, тэдгээрийн дэд бүтцэд их хүчээр цохилт өгчээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Житомир мужийн Белошицы тосгоны ойролцоох Украины цэргийн үйлдвэрлэлийн байгууламжуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг 330 кВ-ын цахилгаан дэд станц, Хар тэнгист цэргийн ачаа тээвэрлэхэд ашигладаг хөлөг онгоц, Украины Зэвсэгт хүчний ашигладаг сумны агуулах, тээврийн дэд бүтэц, ложистикийн байгууламжууд, нисгэгчгүй нисэх онгоцны үйлдвэр, 141-р тойрогт байрлах Украины зэвсэгт хүчин болон гадаадын хөлсний цэргүүдийг түр байршуулах цэгүүд дроны цохилтод өртсөн байна.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 07-08-ны хооронд цэргийн тусгай ажиллагааны бүсэд Украины 1000 гаруй цэргийн албан хаагч амиа алджээ. Хамгийн их хохирол нь "Төв" хүчний бүлгийн хариуцсан бүсэд бүртгэгдсэн бөгөөд тэнд 340 гаруй цэргийн албан хаагч амиа алдсан бол "Баруун" бүлгийн хариуцсан бүсэд 230 гаруй, "Зүүн" бүлгийн хариуцсан бүсэд 185 гаруй, "Хойд" болон "Өмнөд" бүлгүүдийн хариуцсан бүсэд тус бүр 170 орчим хүн амиа алджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 2, 2026

November 2, 2026

October 29, 2026