Мэдээ16 цаг 48 минутын өмнө
Мэдээ16 цаг 48 минутын өмнө
НҮБ-ын Олон улсын шүүх (ICJ) өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Мьянмар улсыг мусульман шашинт рохинжа үндэстний цөөнхийн эсрэг геноцид (хоморголон устгах гэмт хэрэг) үйлдсэнд буруутай гэж тогтоосон түүхэн шийдвэр гаргалаа.
Нидерландын Гааг хотноо болсон шүүх хурлын шийдвэр нь тус шүүхийн 80 жилийн түүхэнд аль нэг улсыг геноцид үйлдсэнд шууд хариуцлага хүлээлгэсэн анхны тохиолдол болж байна.
Олон улсын шүүхийн бүрэлдэхүүн 9:6 саналын харьцаагаар Мьянмар улс 1948 оны Геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенцыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Мьянмарын арми 2017 онд Ракхайн мужид цэргийн ажиллагаа явуулж, түүнийгээ "Терроризмын эсрэг арга хэмжээ" гэж тайлбарлаж байсан. Энэ тайлбарыг шүүх өчигдрийн шийдвэрээрээ бүрэн няцааж, энгийн иргэдийг олноор нь хөнөөж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, тосгон суурингуудыг системтэйгээр шатаасан зэрэг нь алан хядагчдын эсрэг явуулсан ажиллагаа биш, рохинжа үндэстнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах зорилготой байсан гэж шүүх үзсэн байна.
Шүүхээс Мьянмар улсыг конвенцын зөрчлөө нэн даруй зогсоох, дахин ийм гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, мөн хохирогчдод нөхөн төлбөр олгох үүрэг хүлээлгэсэн байна. Нөхөн төлбөрийн хэмжээг дараагийн шатны шүүх хурлаар тогтооно.
Мьянмарын зэвсэгт хүчин 2016–2017 онд Ракхайн муж дахь рохинжачуудын эсрэг өргөн хүрээтэй дайралт хийснээр олон мянган хүн амь үрэгдэж, 740,000 гаруй хүн хөрш Бангладеш улс руу дүрвэсэн юм. Өнөөдрийн байдлаар Бангладеш дахь дүрвэгсдийн хуаранд 1.2 сая гаруй рохинжа иргэн амьдарч байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026

November 16, 2026

November 13, 2026

November 12, 2026