Мэдээ6 цаг 5 минутын өмнө
Э.Насанбат, Д.Пүрэв-Очир нарыг огцруулсан ИТХ-ын шийдвэрийг баталгаажуулахыг Ерөнхий сайдаас шаардлаа
Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Увс, Булган аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн гаргасан Засаг дарга нарыг огцруулах шийдвэрийг хэлэлцжээ.
Улмаар Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нарыг огцруулсан аймгийн ИТХ-ын шийдвэрийг яаралтай шийдвэрлэж, УИХ дахь АН-ын бүлэгт долоо хоногийн дотор бичгээр мэдэгдэхийг Ерөнхий сайдаас шаардлаа.
Биелүүлээгүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн Цэцэд, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна гэв
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






