Мэдээ4 цаг 8 минутын өмнө
Мэдээ4 цаг 8 минутын өмнө
-Б.Энх-Оргилын өрсөлдөгч Тан Кай гэж хэн бэ-
Холимог тулааны дэлхийн аварга асан Баатархүүгийн Энх-Оргил ирэх сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотноо болох ONE 174: Shanghai тэмцээний оргил тулаанд хагас хөнгөн жингийн (70.3 кг / Featherweight) дэлхийн аварга Тан Кайтай тулах гэж байна.
Тан Кай нь БНХАУ, Хунань муж, Шаоян хотод 1996 онд төржээ. Тэрбээр 2008 онд буюу 12 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Найман жил хичээллээд 2016 оноос мэргэжлийн холимог тулааны спорт руу шилжжээ.
Тан Кай 2022 оны наймдугаар сард тухайн үеийн аварга Тан Лег шүүгчдийн саналаар ялж, “ONE Championship” холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмшсэн Хятадын анхны эрэгтэй тамирчин болсон юм.

Тан Кай аваргын бүс авснаасаа хойш хоёр жил тулалдалгүй байж байгаад 2024 оны гуравдугаар сард хуучин аварга Тан Литай дахин тулалдаж, гуравдугаар үед техникийн нокаутаар ялсан юм.
Улмаар өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Киргизийн Акбар Абдуллаевтай тулалдаж ялагдсан ч киргиз эр жиндээ орж чадаагүй тул бүсээ хадгалж үлдсэн. Манай Б.Энх-Оргилтой тулалдаж, ялсан нь хоёр бүс эзэмшинэ гэж яригдаж байсан ч больж, өнгөрсөн тавдугаар сарын 16-нд Шамиль Гасановыг ялан бүсээ хамгаалаад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026