Мэдээ12 цаг 28 минутын өмнө
Гэр бүлээрээ архидан согтуурч эхнэр нь нөхрийгөө хутгалж, амь насыг нь хөнөөжээ
Гэр бүлээрээ архидан согтуурч эхнэр нь нөхрийгөө хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, БЗД-23 хорооны нутагт нөхөр нь өөрийгөө хутгалчихлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 21-ний өдөр бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгах явцад хамт архидан согтуурсан эхнэр нь нөхрийгөө хутгалж амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






