Мэдээ11 цаг 13 минутын өмнө
Сэтгүүлч Б.Даваахүүд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах эсэхийг шийднэ
Сэтгүүлч Б.Даваахүүд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах хүсэлтийг өнөөдөр /2026.11.24/ 15.30 цагт шүүхээр дахин хэлэлцэх гэж байна.
Сэтгүүлч Б.Даваажавын өмгөөлөгч Ч.Өнөржаргал үйлчлүүлэгчид нь авсан цагдан хориог цуцлуулах хүсэлтийг Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан бөгөөд Б.Даваахүүг шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт тавьсан ч “Цахимаар оролцох боломжтой” гэсэн хариу өгчээ. Түүнийг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх үндэслэлээр Хорих 461-р ангид 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан юм.
Мөн өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороонд гомдол гаргаад байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






