Мэдээ11 цагийн өмнө
Яндангаа хөөлж угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье
Хүйтний улиралд гэр, байшингийн яндан хөө тортогт бөглөрөх нь утаа гадагшлах урсгалыг сааруулж, улмаар угаарын хий гэр дотор хуримтлагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд иргэд та бүхэн:
-Яндангаа тогтмол шалгаж, хөөлөх
-Халаалтын улиралд яндангаа 1–2 удаа хөөлж хэвших
-Гэр, байшиндаа тогтмол агаар сэлгэлт хийх
-Угаарын хий мэдрэгчийн ажиллагааг шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.
Яндангаа хөөлж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэр бүлээ хамгаалъя.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






