Мэдээ24 минутын өмнө
Ёкозүнагийн зөвлөл Хоошорюү С.Бямбасүрэнг сайшаажээ
Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл лхагва гарагт хуралдаж, хоёр ёкозүнагийн Кюүшюү башёд үзүүлсэн барилдааны чанар, үр дүнг хэлэлцжээ.
Ёкозүна Ооносатогийн хувьд түрүүлсэн тул асуудал ойлгомжтой. Харин есөн даваа авсан манай Хоошорюүгийн барилдааныг хэрхэн үнэлэх нь анхаарал татаж байсан. Тэгвэл зөвлөлийн гишүүд манай бөхийг “Гурван башё дараалан өнжиж, бэртэл гэмтэлтэй байсан ч эцсийн мөч хүртэл дайчин барилдаж 9-6 амжилтаар башёг дуусгасан” хэмээн сайшаан магтсан байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






