Нийтлэл8 цаг 50 минутын өмнө
Нийтлэл8 цаг 50 минутын өмнө
Үндэсний аудитын газар аймаг, орон нутгийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа нээллтэй байршуулаад байсан бол ТӨК-иудын санхүүд хийсэн аудитын тайлангаа байршуулж эхэлжээ.
Тайлант жил буюу 2025 онд нэг бус ТӨК “сөрөг” дүгнэлт гарны нэг нь Хөтөлийн “Цемент шохой” ХХК болсон байна. Үндэсний аудитын газар тус компанийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийж, бараа материал, авлага, өр төлбөр, үндсэн хөрөнгө болон худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 558.3 тэрбум төгрөгийн материаллаг алдаа, зөрчил илрүүлсэн байна. Мөн хөтөлж, гаргасан санхүүгийн тайлан нь холбогдох стандарт, хууль, журмын шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Аудитаар илрүүлсэн томоохон зөрчлүүд
-Хэрэгцээ шаардлагаас илүү бараа бүтээгдэхүүн худалдаж авахад 10 тэрбум төгрөг зарцуулсан.
-Агуулахад удаан хугацаанд хадгалагдсан 3046 нэр төрлийн 1,027,173 ширхэг бараа материалын үлдэгдэлтэй
-65.9 тэрбум төгрөгийн найдваргүй авлагад холбогдох нөөц байгуулаагүйгээс авлагын цэвэр үлдэгдлийг 30.2 тэрбум төгрөгөөр илүү тайлагнасан
-Тайлант оны эцэст 216 харилцагч байгууллагатай холбоотой 20.9 тэрбум төгрөгийн өр төлбөр, 8.2 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй
-Нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулалгүйгээр 10 харилцагчаас 5.1 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн.
-Борлуулалтын орлогыг борлуулалтын авлагын дансанд тусгаагүйтэй холбоотой 40 гаруй тэрбум төгрөгийн зөрчил
-Компанийн 95 тээврийн хэрэгслийг тооллогод хамруулахад 22 нь эвдэрч ашиглалтгүй болсон, 25 нь тоногдсон, хоёр нь осолд орсны улмаас ашиглах боломжгүй болсон.
-Долоон тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох боломжгүй, нийт 56 тээврийн хэрэгслийг 4.6 тэрбум төгрөгөөр санхүүгийн бүртгэлд тусгаагүй
-Хувь хүнд шилжүүлсэн тээврийн хэрэгслийн татварыг байгууллагын санхүүгээс төлсөн.
-Өмнөх онуудын худалдан авалтын төлбөрөө барагдуулаагүй 36 харилцагчид цемент нийлүүлсээр 12.3 тэрбум төгрөгийн авлага хуримтлагдсан.
. Үндэсний аудитын газраас дээрх зөрчлүүдийг нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагаа болон санхүүгийн тайлагналтай холбоотой хууль, журмын шаардлага зөрчсөн гэж дүгнэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 6, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 4, 2026