Мэдээ14 цаг 54 минутын өмнө
Мэдээ14 цаг 54 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгч буйгаа өнөөдөр мэдэгдсэн.
Тэрбээр сүүлийн сар гаруй хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээргүй довтолж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон.
Монгол Улсад хүн засаглахгүй хууль засаглана. Хуулийн доор бүгд тэгш эрхтэй байна. АН-ын бүлэг өчигдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэнээ тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна лээ. Би үүнтэй санал нэг байгаа.
Тиймээс төрийн тэргүүн үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнөө тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн энэ эрхэм үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Тэгээд миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлэхийг хүссэн” гэсэн юм.
Тэгвэл дөнгөж сая ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр:
“Ерөнхийлөгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө. Дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга үүрэг хэрэгжүүлнэ. УИХ-ын даргатай би өнөөдөр уулзана. Мөн яригдаж байгаа асуудлаар хуулийн байгууллагад хандана. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүний ой тойнд оромгүй хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Тиймээс албан тушаалаа өгч нэр төрөө сэргээлгэнэ. УИХ үүнийг шийдэх ёстой байх. Ерөнхийлөгч бүлгийн хуралд ч оролцоод явах нь зүйтэй гэж бодож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.