Мэдээ7 цаг 58 минутын өмнө
Мэдээ7 цаг 58 минутын өмнө
Британийн “Daily Mail” сонин угсаа залгамжлагч ханхүү Уильям дүү Харри болон түүний хүүхдүүд болох Арчи, Лилибет нарын цол хэргэмийг хураахаар төлөвлөж байгаа талаар мэдээллээ. Тэд уг мэдээллийг сэтгүүлч Том Сайксын удахгүй хэвлэгдэн гарах номноос эх сурвалж авсан гэсэн байна.
Мэдээлэдд бичсэнээр, Уильям хааны гэр бүлийн цол хэргэмийг зөвхөн албан ёсны үүрэг гүйцэтгэгчдэд л үлдээж хумихаар төлөвлөж байгаа бөгөөд Харригийн хүүхдүүдийн гуншинг энэ хүрээнд хураах аж.
Дүрмийн өөрчлөлт Уильямын өөрийнх нь хүүхдүүдэд ч хамаатай бөгөөд охин Шарлотт, бага хүү Луис нар нь хэрвээ хааны гэр бүлээс гадуур карьер хөөнө гэвэл мөн эрхэм дээдэс ээгэж дуудуудах эрхгүй болох юм байна. Харин хаан ширээг Уильямаас залгамжлах магадлал өндөр буй том хүү Жоржид нь шинэ дүрэм нөлөөлөхгүй гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 23, 2026

November 20, 2026

November 19, 2026