Мэдээ2 цаг 21 минутын өмнө
Мэдээ2 цаг 21 минутын өмнө
Европ-Японы хамтран бүтээсэн “BepiColombo” зонд Буд гарагийн тойрог замд амжилттай оржээ. “Ассошиэтэд пресс” агентлаг энэ талаар мэдээллээ.
“Манай нарны аймгийн хамгийн жижиг гарагийн нууцыг нээх зорилгоор хөөргөсөн хос зонд бямба гарагт буд гаригийн тойрог замд амжилттай орлоо” гэж мэдээлэлд дурджээ.
“BepiColombo” нь Буд гарагт хүрсэн гурав дахь /Mariner 10, Messenger-ийн дараа/, тойрог замд амжилттай орсон хоёр дахь зонд болсон байна.
Mariner 10 нь NASA-гийн хөөргөсөн сансрын аппарат бөгөөд 1974–1975 онд буд гарагт хүрсэн хүн төрөлхтний хамгийн анхны аппарат болсон түүхтэй. Гэвч тухайн үеийн технологи, түлшний хязгаарлагдмал байдлаас шалтгаалан замд орж чадаагүй. Гэхдээ хажуугаар нь гурван удаа ойртон өнгөрч (flyby), эцэст нь түлш нь дууссанаар Нарыг тойрох задгай тойрог замд орж, холбоо тасарсан түүхтэй.
Харин Messenger нь 2011 онд буд гаригийн тойрог замд орж, 2015 он хүртэл мэдээлэл дамжуулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 23, 2026

November 20, 2026

November 19, 2026